Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Шөнийн 03.40 цагт жагсагчдыг албадан тарааж, 20 гаруй иргэнийг саатуулсан DNN.mn

Цагдаагийн ерөнхий газраас жагсаалд оролцсон иргэдийг албадан баривчилсан талаар мэдээллээ. Жагсаалаас 20 хүнийг баривчилж, 18 хүнийг эрүүлжүүлсэн байна.

НЦУГ-ын дарга Р.Отгонжаргал “Өчигдрийн жагсаал нь зөвшөөрөлгүй байсан. ЦЕГ-аас иргэдээ үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нээлттэй байлгаж, хяналт тавьж ажиллалаа. Өглөө 10.00 цагаас хойш оюутан, залуус үзэл бодлоо илэрхийлэн, үдээс хойш шингэрсэн. 18.00-19.00 цагийн үед жагсаалын бүтцэд насны, үзэл бодлын өөрчлөлт орж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд бусдыг турхирсан үг, үйлдэл удаа дараа гаргаж эхэлсэн. Бид хяналт тавьж, удаа дараа анхааруулсан. Сүүлдээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн тусгай объект руу халдах үйлдэл гаргасан.

Жагсаал цуглаан намжихааргүй бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуус олноор цугларсан. Энэ нөхцөл байдал дүн шинжилгээ хийж тарахыг шаардсан. Улсын онц чухал объект болох Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн. Цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдаж, толгойг нь хагалсан. Жагсаал цуглаан намжаагүй, хүний тоо буураагүй. Жагсагчдын хүүхдүүд байсан. Ингээд албадлагын арга хэмжээ авч жагсаалыг тараасан.

Өчигдөр 04 цаг өнгөрч байхад 20-оод иргэнийг түр саатуулан шалгаж байна. Үүнд насанд хүрээгүй хүн байхгүй. Эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон иргэдийн 18 нь согтуу байсан тул эрүүлжүүлсэн” гэлээ.

Жагсаалыг албадан тараахад цагдаагийн долоон албан хаагч гэмтэж, бэртсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *