Categories
мэдээ цаг-үе

ЗГХЭГ-ын ажилтан А.Базар Төрийн ордноос согтуу гарч иржээ DNN.mn

Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуус үнийг өсөлтийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр гурав дахь өдрөө жагсаж байна. Иргэд Ерөнхий сайдыг өөрийн биеэр гарч ирэхийг шаардсан ч одоогоор гарч ирээгүй байгаа юм. Харин төрийн ордны зүүн халгаар цагдаа нар нэг иргэнийг авч гарч байгааг жагсагчид харан “Юун хүн авч яваа юм” гэж асуухад,

Цагдаагийн ажилтан хэлэхдээ “Энэ согтуу хүн байгаа юм аа” гэж хэлснийг жагсагчид давтан хэлж буй. Цагдаа нар тус иргэнийг машинд суулгаж хамгаалалтад авсан. Харин иргэд “яагаад төрийн ордоноос согтуу хүн гарч ирдэг юм. Буулга. Хэн гэдгийг нь харъя” хэмээгээд машиныг нь бүчиж зогсоод хөдөлгөхгүй байгаа аж.

Гэвч тухайн иргэний согтуурлын зэргийг драггер төхөөрөмжөөр давтан шалгахад “0” зэрэг тогтоогдсон.

Тэгвэл тус иргэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *