Categories
мэдээ нийгэм

Газрын багц хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг нэгдүгээр сарын 18-нд хэлэлцжээ.

Энэ үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нарын өргөн мэдүүлсэн дээрх төслийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцжээ.

Нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага байсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлээд, уг төслийг өнгөрсөн баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх горимын санал гаргасан байна.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх саналыг дэмжсэн тул Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 64 хувь төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэжээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРУУЛСАН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  • Барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгөд бүртгэхгүй.
  • Нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгоно.
  • Газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлана.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатай болохыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны газартай давхардуулан олгохыг хязгаарлана.
  • Төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог байдлыг хязгаарлана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *