Өнгөрсөн шөнө /2022.03.28/ Шангрилагийн хойд талын замд зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, 22 цаг 59 минут цагийн орчимд Мерседес бенз маркийн автомашин замын хажууд такси барих гээд зогсож байсан гурван иргэнийг дайрч хүнд гэмтээлээ.
Тухайн жолооч нь урьд нь явж байсан автомашин осол гаргаж, мөргөлдсөнөөс зайлах оролдлого хийхдээ ийнхүү замын хажууд зогсож байсан гурван хүнийг дайрсан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр автомашины жолооч эрүүл байсан аж. Харин мөргүүлсэн гурван иргэнийг Гэмтэл, согог судлалын төвд хүргэжээ. Улмаар тэд дараалан яаралтай хагалгаанд оржээ. Одоогоор биеийн байдал нь сайнгүй Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хагалгаанд орсон, эмчлүүлж байгаа аж.
Тээврийн цагдаагийн албанаас тус ослын хэргийг шалгаж байна.