УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна.
Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг 74.5 хувийн хэрэгжилттэй байна гэж дүгнэжээ. Зарим УИХ-ын гишүүн “Олон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байхад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт яахаараа ийм өндөр дүнтэй байдаг юм” хэмээн шүүмжилж байна.