Categories
мэдээ нийгэм

УБТЗ: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд вагон осолдоогүй, гологдол гарсан || DNN.mn

Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний ажлын үед хоосон вагон түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарчээ.

Энэ талаар өнөөдөр 12:00 цагт Зам тээврийн хөгжлийн яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.

УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн:

-Цогтцэций өртөөнд ажиллаж байсан аж ахуйн өртөөний нэг вагоны хоёр дугуй өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 19:40 минутад замаас гарсан. Энэ бол осол биш, гологдол гарсан гэж ойлгож болно.

Төмөр замд гарч байгаа зөрчлүүдийг дутагдал, гологдол гэж ангилдаг. ЗТХ-ын сайдын 2020 онд баталсан тушаалын дагуу энэ зөрчил гологдол гэдэг ангилалд орно.

Улаанбаатар төмөр замаас шуурхай бүлэг гарч засварлах ажлыг Цогтцэций өртөөнд зохион байгуулж байна. Өнөөдөр 14:00 цагт хэвийн болно. Шалтгааныг газар дээр нь ажиллаж байгаа комисс 7-14 хоногийн дараа тогтоож, мэдэгдэнэ” гэв.

Мөн энэ зөрчлийн улмаас хүн бэртэж гэмтсэн, хөдөлмөр хамгаалал зөрчигдсөн асуудал гараагүй гэдгийг онцоллоо.

ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Н.Энхболд “Тавантолгой өртөөнөөс депогийн чиглэлд аж ахуйн зориулалтаар ажиллаж байсан нэг вагон замаас гарсан байна. Нийт 33 зүтгүүр вагоны 23 дахь нь дундаасаа салж замаас гарсан.

Төмөр замын хэллэгээр нэг вагон замаас гарахыг осол гэдэггүй. Осол гэдэг бол хүний амь нас эрсэдсэн зэрэг томоохон хэмжээний хохирлыг хэлнэ. Гологдол гэдэг бол техникийн зөрчил гарах ангилал юм. ” гэв.

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар. Б.Артур:

-“Тавантолгой түлш” ХХК-ийн захиалгаар мидлингийн тээврийг эхлүүлсэн байгаа. Энэ сарын 25-ны 13:00 цагийн байдлаар бохир жингээр 3926 тонн ачаатай 6021 дүгээр галт тэрэг Цогтцэций өртөөнөөс гарсан. Тээвэр энэ сарын 26-нд 01:25 минутад Зүүнбаян өртөөнд ирсэн.

Улмаар энэ сарын 27-ны 11:00 цагт Толгойт өртөөнд ирж, 03:20 минутад эхний 22 вагоны ачааг Тавантолгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэр дээр буулгасан. Дараагийн 25 вагоныг салбар зам руу тавихаар бэлтгэл хангаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *