Categories
мэдээ нийгэм

ДАЙН: Оросын 7 генерал амиа алджээ || DNN.mn

Орос Украины хямрал манайд нөлөөлөх үү

Украинд дайн эхэлснээс хойш Оросын долоон генерал амиа алджээ. Энэ талаар ВВС, Ройтерс агентлагууд мэдээлсэн байна.

Хамгийн сүүлд гэхэд дэслэгч генерал Яков Резанцев амиа алджээ. Ингэснээр, гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Оросын дээд офицерын бүрэлдэхүүний төлөөлөгчдийн дундаас хошууч генерал, дэслэгч генерал зэрэг цолтой долоон хүн амиа алдсан бөгөөд эдгээр нь Андрей Суховецкий, Виталий Герасимов, Андрей Колесников, Андрей Мордвичев, Магомед Тушаев, Олег Митяев Яков Резанцев генералууд аж.

Оросын өндөр албан тушаалын офицерүүд амиа алдсан нь Украины дайны явцад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй, Орос олон командлагчаа алдсан гэдгийг барууны шинжээчид онцолж байгааг The Washington Post мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, генералуудыг хөнөөх нь дайн явуулах зүй ёсны тактик бөгөөд Украины албаны этгээдүүд энэ тактикийг дэмжиж байгаагаа ил тодоор мэдэгдсээр байгаа аж.

Барууны шинжээчдийн таамаглаж байгаагаар Оросын цэргийнхэн харилцаа холбооны аюулгүй байдлаа хангах гэж дээд зэргээр хангах гэж хичээсэн ч хайхрамжгүй алдаа гаргаж, үүнийг нь Украины тал олж мэдсэний улмаас командлагчид олноор амиа алдсан байж болзошгүй гэнэ. Оросын цэргүүд үүрэн холбооны утас ч хэрэглэж байгаа талаарх мэдээлэл гарч байснаас үзэхэд шинээчдийн таамаглал үнэний ортой байж мэдэх юм.

Пентагон болон барууны бусад албаны этгээдүүдийн өгүүлснээр, НАТО-ын генералуудаас ялгаатай нь Оросын генералууд ихэвчлэн фронтын шугаманд ойр ажилладаг гэнэ.

Оросын тал хүндрэлтэй тулгарч байгаа тул Оросын генералууд фронтын шугаманд ойр ажиллах болсон, түүнчлэн шинээр татагдсан цэргүүд нь “айдастай байгаа” тул тэднийг урагш давшуулахын тулд генералууд фронтын шугамтай ойр ажиллаж байгаа гэж барууны шинжээчид таамаглажээ.

Украины тайлангаас үзэхэд Оросын цэргүүдийн хоорондын радио яриа дундаас нь сонсох боломжтой, байршлыг нь тогтооход хялбар байсан гэж Дайн судлалын хүрээлэнгийн ахлах шинжээч Мейсон Кларк мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, дайн эхлэхээс ч өмнө Украины цэргүүд артиллерийн галын байршлыг нарийвчлан тогтооход холбоо харилцааны хэрэгсэл ашиглаж сурсан гэнэ.

Оросын тал ийнхүү олон өндөр албан тушаалын офицерээ алдсан нь Кремлийн бодолд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй гэж үзэж байгаагаа Лондонгийн Хатан хааны коллежийн Цэргийн судлалын департаментын шинжээч Рут Дейермонд The Washington Post сонинд илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *