Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Хельсинки-Петербург чиглэлд галт тэрэг явахаа болино || DNN.mn

Хүн төрөлхтөн модоор анхны завь хийсэн тэр үеэс хойш гол, тэнгисийн хөлөг онгоцууд улам бүр том хэмжээтэй болсоор л байна. Аж үйлдвэржилтийн эринд хүн төрөлхтөн аварга хөлөг онгоцууд барьж эхэлсэн гэдэг. Өдгөө ашиглагдаж буй зарим худалдааны болон зорчигч тээврийн хөлөг онгоцууд нь жижигхэн улс орныг хүн амтай нь зөөгөөд явахуйц том байдаг аж

1. Vale Sohar

Хүмүүсийн бүтээсэн хамгийн том хөлөг онгоцуудын нэг. Энэ онгоц 362 метрийн урттай. Хүдэр зөөдөг хөлөг онгоцуудын дундаас Vale Sohar хамгийн том нь. Энэ хөлөг онгоц Бельгиэс АНУ руу төмрийн хүдэр тээвэрлэдэг байжээ.

2. TI Class

Танкерууд дундаас 380 метр урттай, 441,5 мянган тонн ачаа тээвэрлэх чадвартай энэ хөлөг хамгийн аварга нь. Энэ төрлийн онгоцыг нийтдээ дөрвийг үйлдвэрлэсэн байна. Үүнээс хоёр нь одоо ашиглагдаж байгаа бол хоёр нь хөвөгч тавцан байдлаар ашиглагддаг аж.

3. Emma Maersk

Энэ хөлөг онгоц Данийн хөлөг онгоцны компанид харьяалагддаг бөгөөд Суэцийн сувгаар дамжин ачаа тээвэрлэдэг. Энэ онгоцны урт нь 397 метр, 156,9 мянган тонн ачаа тээвэрлэх чадвартай.

4. Esso Atlantic

1977 онд тэнгист гарсан, 406,5 метр урттай, 516,8 мянган тонн ачаа тээвэрлэх чадвартай энэ хөлөг хэдэн арван жилийн туршид дэлхийн хамгийн том хөлөг онгоцонд тооцогддог байв. Энэ хөлөг онгоцыг 1997 оноос эхлэн Ойрх Дорнодоос Африк руу газрын тос тээвэрлэхэд ашигладаг байжээ.

5. Pierre Guillaumat

Энэ хөлөг онгоцыг 1983 онд бүтээжээ. Урт нь 414,2 метр. Урт хугацааны туршид энэ онгоц дэлхийн хамгийн том хөлөгт тооцогддог байв.

6. Seawise Giant

458,5 метр урттай энэ хөлөг онгоц саяхныг хүртэл дэлхийн хамгийн урт хөлөг онгоцонд тооцогддог байв. Энэ хөлгийг 1979 онд тэнгист гаргажээ. Хөлөг онгоц хэт урт тул Панамын, Суэцийн сувгаар аль алинаар нь нэвтэрч чаддаггүй байв. 2009 онд энэ хөлөг онгоцыг Энэтхэгийн хаягдлын төвд хүргэсэн байна.

7. Prelude

Шингэрүүлсэн хий олборлох, боловсруулах тээвэрлэхэд зориулагдсан, хүн төрөлхтний түүхэн дэх анхны хөвөгч тавцан. Энэ хөлгийн урт нь 488 метр, 600 мянган тонн ачааны даацтай. Одоогоор ганц л корпусыг ашиглалтад оруулсан бөгөөд ашиглалтад бүрэн оруусны дараа энэ тавцан Номхон далайд ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *