Боксын насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилсээр.
Энэ удаагийн улсын аваргад жүдо бөхийн Азийн аварга, Азийн наадмын гурван мөнгөн медальт, багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Ц.Наранжаргал өрсөлдөж буй.
Жүдогийн улсын 11 удаагийн аварга тэрбээр хагас шигшээд олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргалыг ялсан. Улмаар аваргын төлөөх тоглолтод Н.Ануд ялагдан, УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.
Ц.Наранжаргал жүдо, боксоос гадна холимог тулаанаар хичээллэдэг. Хэдхэн хоногийн өмнө MFC холбооноос зохион байгуулсан тэмцээнд ялж, АНУ-д тулаан хийх эрх өвөртөлсөн юм.