Categories
мэдээ нийгэм

“Ховд лиг-2022” спортын дөрөвдүгээр наадмын нээлт боллоо || DNN.mn

Улаанбаатар хот болон Ховд аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа “Ховд лиг-2022” спортын дөрөвдүгээр наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ өдөр боллоо.

50 сая төгрөгийн шагналын сантай энэхүү наадмын хүрээнд Сагсан бөмбөг болон Волейболын эрэгтэй, эмэгтэй багуудын тоглолт явагдаж байна.

2014 оноос анх санаачлан зохион байгуулж ирсэн энэхүү спортын наадам дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалж сүүлийн хэдэн жил өнжөөд байсан бол энэ жил дахин нээж байгаа нь энэ юм.

Тэмцээний үйл ажиллагаа нь спортод хайртай хүмүүс нэгэн дээвэр дор цуглаж, Ховд нутгийнхаа аваргуудыг тодруулах, харилцан туршлага судлах боломж бүрдүүлж байгаагаараа онцлогтой аж.

Энэ жилийн “Ховд лиг-2022” тэмцээний онцлог нь Улаанбаатар хотод шагналт байр эзэлсэн залуус Ховд аймагт шагналт байр эзэлсэн залуустай цомын аваргын төлөө хүч үзэх юм байна. Лигийн тэмцээнийг зөвхөн амралтын өдрүүдээр буюу бямба, ням гарагт зохион байгуулна.

Ховд аймагт болж буй лигийн тэмцээнд л гэхэд 300 гаруй тамирчин өрсөлдөж буй.

Улаанбаатар хотын “Ховд лиг”-т шагналт байрт шалгарч, амжилт үзүүлсэн топ багууд Ховд аймагт шагналт байрт шалгарсан “Ховд лиг”-ийн топ багуудтай цомын аваргын төлөө тоглох финалын арга хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдөр Ховд аймгийн Спортын төв ордонд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *