Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: Манай улс шатахууны хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ-аас авдаг || DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлан “Орос Украины мөргөлдөөний талаар Засгийн газрын хуралдаанаар байнга хэлэлцэж байна. Эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй.

ОХУ руу дан импорт хийдэг, манай экспорт маш бага. Гэвч ОХУ-аас шатахууны хэрэглээний 75 хувийг авдаг. Өнөөдрийг хүртэл манай улсад хийж буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саатал гараагүй.

Ойрын хугацаанд валютын нөөцөө хамгаалах, экспортын бүтээгдэхүүн, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанктай хамтарч ажиллана.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *