Categories
мэдээ нийгэм

Дархан цаазат бүсээс загас агнасан иргэнийг 970 мянган төгрөгөөр торгожээ || DNN.mn

Хан Хэнтийн дархан цаазат бүсээс загас хууль бусаар агнасан иргэнд хуулийн хариуцлага тооцсон байна. Тухайн иргэн дархан цаазат бүсээс 14 зэвэг загас зөвшөөрөлгүй агнасан бөгөөд энэ тухайгаа цахим хуудсандаа нийтэлжээ.

Иргэний фэйсбүүк дэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон аж. Мөн бусдыг цахим сүлжээнд хууль бус агнуурт уриалан, сурталчилсан гэдэг үндэслэлээр мөн арга хэмжээ авчээ. Улмаар 970 мянган төгрөгөөр торгосон байна.

Ц.ОРГИЛМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *