Categories
мэдээ нийгэм

​“Шинэ эхлэл” сургуулийн сурагчид туршлага судлав || DNN.mn

Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ Эхлэл” сургуулийн 10 дугаар ангийн сурагчид мэргэжлээ сонгох зорилгоор энэ сарын 14-18-нд “Ай Си Ти Групп” ХК болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй танилцах аялал зохион байгуулав. “Эцэг эхийн долоо хоног” арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн тэргүүлэгч компанид зочилсон сурагчид мэдээлэл технологийн салбарын өвөрмөц соёл мөн технологийн салбар хэрхэн дэлхийг өөрчилж буй талаар мэдээ, мэдээлэл солилцож, хагас өдрийг хүсэл, мөрөөдөл сонирхол дүүрэн өнгөрүүллээ. Компанийн удирдлагууд мэдээллийн технологийн салбарын мэргэжил сонгох хүсэлтэй сурагчдыг дахин зочилж, туршлага судлахыг урьсан юм.

Мөн эрүүл мэндийн салбарын мэргэжил сонгохоор төлөвлөж байгаа сурагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй танилцахдаа сонгосон мэргэжилдээ итгэл төгс байгаагаа илэрхийлж байсан юм.

Дашрамд дурдахад, “Шинэ эхлэл” сургуулийн 10 дугаар ангийн сурагчид Үндэсний хөтөлбөрөөс гадна Олон улсын дунд боловсролын IGCSE хөтөлбөр судалж байгаа билээ.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *