Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкинд 2016 онд шалгалт хийсэн ажлын багийн дүгнэлтийг ил болголоо || DNN.mn

Засгийн газрын энэ сарын 9-ний ээлжит хуралдаанаар, 2016 онд Хөгжлийн банканд шалгалт хийсэн Засгийн газрын ажлын багийн дүгнэлтийг олон нийтэд ил болгохоор шийдвэрлэсэн..

Уг шийдвэрийн дагуу ХЗДХЯ дүгнэлтийг албан ёсны цахим хуудсандаа байршуулсан байна. Дүгнэлтийг энд дарж үзнэ үү.

Дээрх материалыг ил болгох саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Засгийн газарт тавьсан. Тэрээр тухайн үед ажлын багийг ахалж ажилласан байна. Нийт 130 хуудас бүхий материалыг бүхэлд нь ил болгосноор, өнгөрсөн хугацаанд ажлын багийн дүгнэлтийн дагуу Засгийн газар, хууль хяналтын байгууллага ямар ажил хийсэн, ямар ажил замхарсан нь ил тод болно гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ сарын 9-нд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *