Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖЛАГА: “Хүүхдүүдэд өндөр барилга, цемент хэрэггүй, дураараа гүйх талбай хэрэгтэй” гэв || DNN.mn

Хөдөлмөрийн Үндэс­­ний Намын нийс­­лэл, дүүргийн төлөөлөгч нар хүүхдийн паркийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн өөрсдийн гаргасан “Мөрөөдлийн парк” нэртэй паркийн тохижуулалтын санаагаа танилцуулав.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Хотын дарга иргэдийн саналыг сонсож байж ажлаа хийх нь хамгийн энгийн логик. Энэ утгаараа НИТХ дээр болох сонсголыг хүлээж байж паркийн асуудлыг шийдэх байх гэж бодож байна. Монгол хүн байгальтайгаа ойр байгаасай гэж хүсэж байна” гэлээ.

ХҮН-ын гишүүн С.Баярмагнай “30 жил хот төлөвлөлтгүй байсны үр дүнд байрны гадаа автомашин тавих зогсоолгүй, хүүхдүүд тоглох талбайгүй байна. Паркийн хувьд яг ийм байдал үүсээд байгаа юм. Чингэлтэй дүүрэгт энэ жил 17 тэрбум төгрөгөөр шинэ хороо болон бусад ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүгээр дамжуулж гэр хороололд амьдарч буй хүүхдүүдийг анхаарч ажиллах, тэднийг тоглоомын талбайтай болгох, хүүхдийн эрхийг битгий зөрчөөсэй гэж уриалж байна” гэв.

Тус намын гишүүн Н.Энхчимэг: “Өнгөрсөн жил паркийн асуудлаар судалгаа явуулж иргэдийн гарын үсгийг цуглуулж, тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн. Тиймдээ ч энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Өнөөдөр Монголд кино театр, ресторан дутаагүй, ялангуяа паркийн ойр хавьд. Харин ногоон байгууламж дутаж байна. Ногоон байгууламж болгох боломжтой ганц газар дээрээ заавал дахиад үзвэр үйлчилгээний газар барих хэрэгтэй юм уу? Хүүхдүүдэд өндөр барилга, цемент хэрэггүй, дураараа гүйх талбай хэрэгтэй” гэсэн юм.

No description available.

No description available.

No description available.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *