Categories
гадаад мэдээ

Японд коронавирусийн халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг цуцалжээ || DNN.mn

Японы Засгийн газар коронавирусний халдвартай тэмцэх чангатгасан арга хэмжээнүүдийг даваа гаргаас бүх мужид цуцалж, цаашид хязгаарлалтуудыг үе шаттайгаар сулруулж, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөж байна.

Тодруулбал, даваа гаргаас Токио, Осака, Киото зэрэг 18 мужид халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг цуцалжээ. Японы мужуудад зоогийн газар, шөнийн цэнгээний газруудаас ажиллах цагаа богиносгох, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг хүссэн хязгаарлалтуудыг сүүлийн хоёр сар гаруйн турш тогтоосон юм.

Засгийн газрын төлөөлөгчид халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн систем, шинжилгээ хийх чадавх, эм, эмийн бүтээгдэхүүний нөөцийг сайжруулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн иргэдэд амьдралын хэвийн хэмнэлдээ орох боломжийг бүрдүүлж, вакцины паспортын хэрэглээг хөхиүлэн дэмжихээр төлөвлөж байна.

Үүний зэрэгцээ халдвар авсан хүмүүстэй ойр байсан хүмүүсийг амьдарч байгаа бүс нутгаас нь хамааран ажилдаа явахыг зөвшөөрөхөөр шийдвэрлэжээ. Мөн халдвартай тэмцэх чангатгасан арга хэмжээнүүдийг дахин тогтоосон ч халдварын эрсдэлийг бууруулах зохион байгуулагчдынх нь төлөвлөгөө орон нутгийн засаг захиргаагаар батлагдсан тохиолдолд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 100 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахыг зөвшөөрөх төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *