Categories
мэдээ спорт цаг-үе

Хамгийн өндөр орлоготой тамирчид | DNN.mn


Спортын салбар нь хүн төрөлхтний зугаа цэнгэл, бялдаржуулах хэрэгсэл болон хөгжиж ирсэн. Мөн их хэмжээний хөрөнгө эргэлдүүлж ашиг олох томоохон талбар болоод байгаа билээ.

Сүүлийн нэг жилд хамгийн өндөр орлого олсон 10 тамирчныг танилцуулж байна.


X байрт: Америкийн сагсан бөмбөгийн Брүүклин Нэтс багийн тамирчин Кевин Дурант

Түүний нэг жилийн орлого 75 сая ам.доллар. Үүний 31 сая ам.доллар нь цалин. Үлдсэн 44 сая ам.доллар нь гэрээ байгуулсан ивээн тэтгэгч байгууллага, зар сурталчилгаа байна.


IX байрт: Америк хөлбөмбөгийн алдарт тамирчин Том Брэди. Нийт хөрөнгө 250 сая ам.доллар

Америкийн үндэсний хөлбөмбөгийн томоохон төлөөлөл болсон тамирчин жилд 76 сая ам.доллар. Түүний нийт орлогын 45 сая ам.доллар нь цалин. Харин үлдсэн 31 сая ам.долларыг зар сурталчилгаа болон хувийн бизнесийн журмаар олдог.


VIII байрт: Их Британийн тамирчин Mercedes-AMG Petronas Формула багийн нисгэгч Льюис Хэмилтон. Нийт хөрөнгө 285 сая ам.доллар

Дэлхийн чансааны нэгт бичигдэж байгаа нисгэгч нэг жилд нийт 82 сая ам.долларын орлоготой. Тэрбээр Мерседес бензтэй 40 сая ам.долларын гэрээ үзэглэсэн бөгөөд нэг жилийн цалин нь нэмэгдэл урамшуулалтай нийлээд 70 сая ам.доллар. Ивээн тэтгэгч байгууллагаас 12 сая ам.доллар авдаг.


VII байрт: Талбайн теннисийн Швейцарын нэрт тамирчин Рожер Федерер. Түүний нийт хөрөнгө 550 сая ам.доллар

Рожер Федерер нь спортын хажуугаар бизнесийн талбарт томоохон амжилттай яваа билээ. Сүүлийн нэг жилийн орлого нь 90 сая ам.доллар бол спортын салбараас 0.03 сая ам.доллар олсон бол 90 сая ам.долларыг бусад салбараас өөрийн болгосон байна.


VI байрт: Францын Парис Сент Жермен клубийн хөлбөмбөгчин Бразилын алдарт довтлогч Неймар ЖР. Нийт хөрөнгө 200 сая ам.доллар

Түүний хувьд 2017 онд Парис Сент Жермен клубтэй 5 жилийн байгуулсан. Нэг жилийн орлого нь 95 сая ам.доллар ба 76 сая ам.долларын цалин авдаг. Харин бусад зар сурталчилгаа, санхүүжилтээс 19 сая ам.доллар олдог.


V байрт: АНУ-ын домогт тоглогч Леброн Жеймсийн нийт хөрөнгө 500 сая ам.доллар

2003 оны NBA-ын драфтын нэгээр Кливленд Кавальерс багт элсэж байсан. Түүнээс хойш энэхүү эрхэм нь сагсан бөмбөгийн түүхэнд хүрч болох бүх өндөрлөгт хүрсэн билээ. Нэг жилийн орлого нь 96.5 сая ам.доллар юм. Харин 31.5 сая ам.долларын цалинтай ба бусад ивээн тэтгэгчид, өөрийн бизнесийн хүрээнд 65 сая ам.долларыг олдог байна. Дашрамд дурдахад тэрбээр “Nike” компанитай 2035 он хүртэл 1 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.


IV байрт: Америк хөлбөмбөгийн тамирчин Дак Прескоттын хувьд нийт 40 сая ам долларын хөрөнгөтэй юм

Түүний хувьд өдгөө 29 настай бөгөөд сайн үйлсийн аянд тун идэвхтэй оролцдог. Спортын салбараас жилд 97.5 сая ам.долларын цалин авдаг бол бусад салбараас 10 сая ам.долларын орлого олдог.


III байрт: Хөлбөмбөгийн амьд домог Португалын тамирчин Кристиано Роналду. Нийт хөрөнгө 500 сая ам.доллар

Хөлбөмбөгийн тавцанд хамгийн их гоол оруулаад буй энэ эрхмийн нэг жилийн орлого нь 120 сая ам.доллар юм.

Түүний хувьд нийт цалин нь 70 сая ам.доллар бол зар сурталчилгаа болон томоохон брэндүүдээс 50 сая ам.долларын ашиг олдог. Тэрбээр мөн “NIKE” компантай хамтарсан “CR7” гэх өөрийн хувийн брэндтэй юм. Түүний инстаграм хаяг нь 413 сая дагагчтай. Сошиалд дэлхийн хамгийн их дагагчтай юм.


II байрт: Хөлбөмбөгийн “Барселона” клубийг амьд домог Аргентиний шигшээ багийн довтлогч Лионел Месси. Нийт хөрөнгө 600 сая ам.доллар

Хөлбөмбөгийн ертөнцөд ид шидийг бүтээгч энэ залуугийн нэг жилийн орлого нь 130 ам сая.доллар байдаг. Месси нь 97 сая ам.долларыг цалин болгож авдаг бол бусад салбараас 33 сая ам.долларын ашиг олдог.


I байрт: Ирландын алдарт мэргэжлийн тулаанч Конор Макгрегор. Нийт хөрөнгө 200 сая ам.доллар

Холимог тулааны “UFC” холбооны аварга тулаач нь сүүлийн нэг жил 180 сая ам.долларын орлого олсон юм. Тулааны талбараас 22 сая ам.доллар авсан байна. Тамирчны бусад салбараас олсон орлого нь 158 сая ам.доллар хүрээд байгаа билээ. Тэрбээр виски үйлдвэрлэлийн бизнест хөрөнгө оруулалт хийн их хэмжээний орлого олжээ.

No description available.


Ц.ОРГИЛМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *