Categories
гадаад мэдээ

Харьков хотод 11 өдөрт 450 энгийн иргэн амиа алджээ || DNN.mn

Дайн эхэлснээс хойш эхний 11 өдөрт л Харьков хотын 450 энгийн иргэн амиа алдаж, шархаджээ. Энэ талаар Human Rights Watch мэдээлсэн байна.

“Харьков хотод Оросын зэвсэгт хүчин энгийн оршин суугчдын амь насыг үл хайхарч байгаагаа илэрхийлэн, удаа дараа суурин хэсэг рүү халдсан” хэмээн uman Rights Watch байгууллагын Европ, Төв Ази хариуцсан захирал Хью Уильямсон мэдэгджээ. тэрбээр дайн эхэлснээс хойших эхний 11 өдрийн байдлаарх Харьков хотын нөхцөл байдлын талаарх илтгэлээ танилцуулахдаа ийнхүү мэдэгдсэн байна.

Илтгэлд өгүүлснээр, суурин газруудад агаараас цохилт өгсөн, их буугаар буудсаны улмаас шархдаж, амиа алдсан энгийн иргэдийн тоо 450-ыг давжээ. Довтолгооны улмаас олон давхар орон сууцнууд, сургууль, сүм, дэлгүүр эвдэрсэн бөгөөд улмаас хүмүүс хоол хүнс, эм бэлдмэлгүй болсон талаар хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *