Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх хязгаарлалт тогтоожээ || DNN.mn

Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын нөхцөлийг хэлэлцсэн байна.

12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоосон. Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс өдгөө 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг хийж байна.

Мал төллөж байгаа энэ үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсныг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун танилцуулав. Малын гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг Шадар сайд холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *