Categories
мэдээ нийгэм

Ч.Ганбаяр: Өдөрт багаар бодоход 30км алхана || DNN.mn

Иргэн Ч.Ганбаяр 50 насны босгон дээр 21 аймгаар явган аялал хийхээр төлөвлөж өнөөдөр эр цэргийн баярын өдрийг тохиолдуулан аялалдаа гарахаар зоригложээ. Түүнийг аян замд нь үдэж өгөхөөр гэр бүл, найз нөхөд, ах дүүс нь Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн байв.

Тэрээр “Монголчуудын нийгмийн амьдрал амаргүй байна, залууст үлгэр дуурайлал болмоор байна. Мөн 50 гарсан над шиг хүн спортоор хичээллэвэл ядаж таван нас илүү наслах байх. эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Аяллын маршрутын хувьд эхлээд төв аймаг орно. Цаашлаад 6500 км-ийн алхалт хийнэ. Аяллаа есдүгээр сард дуусгана гэж тооцоолсон ч аль болох шахаж явна гэж бодож байна. Өдөрт багаар бодоход 30км алхана. Замдаа гарах эрсдэл аюул бүхнийг маш сайн тооцоолсон. Эх оронч сэтгэлгээ нэртэй пэйж дээр лайв хийж аяллын түүхээсээ та бүхэнтэй хуваалцах болно” гэлээ.


Түүний аялалд амжилт хүсье. Сайн яваад ирээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *