Categories
мэдээ эдийн-засаг

ОХУ-ын төв банк 140 тэрбум ам.долларын үнэт металлаа борлуулахад хүндрэлтэй байна || DNN.mn

ОХУ-ын төв банк 140 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий үнэт металлаа борлуулахад хүндрэл учраад байна

ОХУ-ын Төв банк 140 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий үнэт металлаа худалдах боломжгүй болоод байна.

Тус улсын үнэт металлын нөөцийн хэмжээ 2000 оноос хойш зургаа дахин нэмэгдээд байгаа бөгөөд нөөцийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог аж.

ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш рублийн ханш эрчимтэй суларсан юм. ОХУ рублийн ханшийн тогтвортой байдлыг хангахад яаралтай үнэт металлаа худалдах шаардлагатай байгаа ч АНУ, Их Британи, Европын Холбооны хоригтой холбоотойгоор худалдан авагч олоход хүндрэл учраад байгаа юм.

БНХАУ болон БНЭУ-ын Төв банк авч болох ч АНУ-аас алтны арилжаанд оролцсон банкнуудад нэмэлт хориг тавихаар судалж байна. Тиймээс Бээжин нэг талаасаа барууны хоригт өртөхийг хүсэхгүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *