Categories
мэдээ нийгэм

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг намын гишүүддээ хариуцлага тооцохыг шаардлаа || DNN.mn

Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд Хөгжлийн банктай холбогдсон намынхаа гишүүдэд хариуцлага тооцох шаардлага хүргүүлэхээр болсон.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан ажлаар орон нутагт ажиллаж буй тул шаардлагыг өрөөнийх нь үүдэнд нааж үлдээв.

“Zarig.mn” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг “Хөгжлийн банкны зээлдэгч дотор МАН-ын эрх бүхий хүмүүс, УИХ-ын гишүүд бий. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан эдгээр хүнд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Гэтэл энэ мэдэгдэл нь өнөөдөр замхрах тал руугаа ороод байна. Тийм учраас түүнийг мэдэгдэлдээ эзэн байж, намын гишүүддээ хариуцлага тооцохыг сэтгүүлчид нэгдэн шаардаж байгаа юм. Харамсалтай нь Д.Амарбаясгалан генсек орон нутагт томилолттой яваа гэж хэлж байна. Үнэн, эсэхийг олж мэднэ” гэв.

Эргэн сануулахад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкнаас зээл авсан, энэ асуудалд нэр холбогдсон хүмүүсийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ.

Сэтгүүлчид нэгдэн өмнө нь Хөгжлийн банкны удирдлагууд болон тус банкны зээлдэгчийг хамруулан “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Дараагийн хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд товложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *