БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаагаас Бээжин хотын захиргаа зарим чиглэлийн галт тэрэгний орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоохоор болсныг “Beijing Daily” мэдээллээ.
Тухайлбал: Бугат хот, Хөх хот, Датун хот руу явах болон ирэх галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Сүүлийн байдлаар Эх газрын Хятадад COVID-19-ийн халдварын 1300 гаруй тохиолдол бүртгэгдээд байгааг “CTGN” мэдээллээ.