Categories
мэдээ цаг-үе

Японд газар хөдөлсний улмаас хоёр хүн амь үрэгдлээ || DNN.mn

зураг

Лхагва гарагийн орой Япон улсын зүүн хойд эрэг орчимд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас одоогоор хоёр хүн амь үрэгдэж, 126 хүн бэртэж гэмтсэн нь тогтоогдоод байна.

Мөн өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсон тухай мэдээлжээ.

Номхон далайн эрэг дагуу Мияаги, Фүкүшима мужуудын нутагт газар хөдлөлт 23:36 цагт бүртгэгдсэний дараа 1 метрийн өндөр давлагаатай цунами үүсэх эрсдэл бий болсныг Японы Цаг Уурын хүрээлэн анхааруулсан юм.

Гэвч харьцангуй бага хэмжээтэй цунами бүртгэгдсэн тул сүүлд анхааруулгаа цуцалжээ.

Газар хөдлөлтийн дараа тухайн бүс нутаг дахь атомын цахилгаан станцуудад ямар нэг гэмтэл илрээгүйг ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн шөнө мэдэгдсэн байна.

Энэ удаагийн газар хөдлөлтийн хүч Японы 7 түвшинтэй хэмжүүрээр дээрээсээ зургаадугаарт бичигдсэнийг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Ийм хүчтэй газар хөдлөлт болоход хүмүүс хөл дээрээ босож зогсох боломжгүй, зөвхөн мөлхөх боломжтой байдаг гэнэ.

Фүкүшима мужаас Мияаги мужийн хооронд зорчиж байсан 100 орчим зорчигчтой Тохоку Шинкансен хурдан галт тэрэг замаасаа гарсан ч бэртэл гэмтэл бүртгэгдээгүйг Зүүн Японы Төмөр Зам компани мэдээлжээ.

Газар хөдлөлтийн улмаас Японы зүүн болон зүүн хойд хэсэгт 2.2 сая гаруй өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Үүний 700,000 орчим өрх нь нийслэл Токиод байжээ. Сүүлд ихэнх айл өрхийн цахилгаан хангамжийг сэргээж чадсанаа TEPCO эрчим хүч түгээлтийн компаниас мэдэгдсэн юм.

Одоогоос 11 жилийн өмнө Японы зүүн хойд хэсэгт хүчтэй газар хөдлөхөд асар их хохирол учирч, атомын цахилгаан станцад осол гарч байв. Уг гамшгийн 11 жилийн ой өнгөрсөн Баасан гарагт тохиосон юм.

One reply on “Японд газар хөдөлсний улмаас хоёр хүн амь үрэгдлээ || DNN.mn”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *