Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: 500 ортой бэлэн эмнэлэг байгаа тул ЭХЭМҮТ дээр ачаалал үүсгэх шаардлагагүй || DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд томуу, томуу төст өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан эмнэлгийн орны хүрэлцээ, тусламж үйлчилгээний нөхцөл байдлыг танилцуулжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Жилд 52 долоо хоног байдгаас томуу, томуу төст өвчин жилд 25 орчим долоо хоногт үргэлжлэн явагддаг. Оргил үе нь 5-7 долоо хоног байна. 2019-2020 онд хамгийн их буюу 19 долоо хоног үргэлжилсэн.

2020 онд бусад жилээс маш бага байсан нь хөл хорио, нийгмийн хариу арга хэмжээ авснаар өвчнийг хязгаарлах боломжтой нь харагдаж байгаа юм.

2021 оны арваннэгдүгээр сараас КОВИД-19-ийн дөрөв дэх давлагааны дараагаар томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн. Энэ өвчний үед 0-9 насны хүүхдүүд зонхилон өртдөг буюу дийлэнх өвчлөлийн 80 гаруй хувийг эзэлдэг.

Одоогоор

  • зургаан аймагт томуу, томуу төст өвчин идэвхжлийн шатанд,
  • 12 аймагт алаг цоог дэгдэлттэй байгаа бол
  • аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байна” гэлээ.

Улсын хэмжээнд жилдээ 120-130 мянган хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвддөг байна. Ачаалал ихсэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүрэгт амбулатори уртасгасан цагаар ажиллаж, ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг орнуудыг хүүхдийн тусламж үйлчилгээ рүү шилжүүлж байгаа аж.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эцэг, эхчүүд голчлон ЭХЭМҮТ-д ачаалал үүсгэж байна. Мөн амбулаторид ирж буй хүмүүсийн дийлэнх нь ажлын бус цагаар ирдэг. Яармагт нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулсан. Энэ жилээс үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Энд 500 ор дэлгэсэн боловч хол зайтай гэх шалтгаанаар хандахгүй байна. Тэнд 500 ортой бэлэн эмнэлэг байгаа тул ЭХЭМҮТ дээр ачаалал үүсгэх шаардлагагүй, чөлөөтэй байгаа эмнэлэгт нь хандах боломжтой” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *