Categories
мэдээ нийгэм

Шүүгдэгч Г.Алтан нас барсан тул цагаатгаж, шүүх хурал хойшиллоо || DNN.mn

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 14–ний өдрийн 10 цагт товлосон боловч шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй байна.

Мөн шүүгдэгч Г.Алтан нас барж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *