Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны гуравдугаар сарын 28-ыг хүртэл СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөлийн16 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Одоогийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь хүүхдийн эмнэлгийн ачаалал тав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 92.2 хувийг 0-5 насны хүүхэд байгаа юм.
Иймд эрүүл мэндийн сайдын 2020 оны 482 дугаар тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэж байна. Энгийн үед нийт 29 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг хүүхдийн эмнэлэг өнөөдрийн байдлаар 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.