Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Хавар яагаад ядардаг вэ || DNN.mn

Хаврын улиралд нойр ханахгүй байх, нозоорох, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох, ханиад томуунд амархан өртөх асуудал тулгардаг. Үүнийг бид хаврын ядаргаа, хаврын синдром хэмээн нэрлэдэг. Угтаа бол дээрх шинж тэмдэг илрэх нь жам ёсны зүйл аж.

Учир нь хүний бие хүйтний улиралд дасан зохицож өвлийг өнгөрөөдөг. Гэтэл нарны гэрлийн эрч нэмэгдэн, өдөр уртсаж шөнө богиносох үед өвлийн улиралд дассан бие сэргэх ажиллагаандаа ордог байна. Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасах гэж ийнхүү хямардаг аж.

Хаврын ядаргаанд хамгийн эрчимтэй хурдан хугацаанд хүргэдэг зүйл бол –  Иргэд.КОМ

Өвлийн улиралд хүний бие дэх мелатонин дааврын хэмжээ ихсэж, сэтгэлийн хөөрөлд хүргэдэг серотонин дааврын хэмжээ багасдаг. Харин хаврын улиралд нарны гэрлийн нөлөөгөөр серотонин даавар эргэж сэргэдэг байна. Тиймээс хүмүүсийн дурлах нь ихэсдэг аж. Үүнийг ихэнх нь хаврын синдром хэмээдэг.

Хүйтний улиралд жимс, ногоо дутмаг, хэрэглээ бага байснаас хүний биеийн нөөц витамин дуусдаг. Үүнээс үүдэн дархлаа суларч элдэв халдварт өвчин тусахдаа амархан болдог. Иймд хаврын улирал хүний биед витамин болон уураг дутагдаж эхэлдэг байна.

UNSICK PODCAST #27: Дархлааг сэргээх гол хүчин зүйл бол идэвхтэй ДАСГАЛ  ХӨДӨЛГӨӨН

Хаврын хямралыг давахын тулд хамгийн түрүүнд зөв хооллож, хийх хэрэгтэй.

Хаврын ядаргааны шинж тэмдгүүд:

-Хэчнээн унтсан ч нойр хүрэх

-Эсвэл нойргүйдэх

-Эрч хүч дутагдах, амархан ядрах

-Анхаарал төвлөрөх чадвар буурах

-Толгой эргэх

-Мартамхай болох

-Аман дотор юм гарах, нүдэн дээр өвдөг гарах, шөрмөс татах, хумс хугарах, үс унах гэх мэт ядарч сульдах, эсэргүүцэл сулрах, амин дэм дутагдах үед илэрдэг нийтлэг шинжүүд

-Хуучин өвчнүүд сэдрэх

Хэрвээ дээрх шинж тэмдгүүдээс 2 болон түүнээс дээш илэрч байвал “хаврын ядаргаа”-нд орж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хооллолт

-Шингэний хэрэглээгээ нэмэгдүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуул

Хавар биеийн хий хямардаг тул хонины мах, шар тос, хайлмаг түлхүү хэрэглэ -  UBinfo.mn

-Аль болох хөнгөн хооллох. Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзах хэрэггүй, хэмжээг нь алгуур багасгаж жимс, ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэ

-Хар шоколад бага багаар ид

-Өөрт шаардлагатай витамин, поливитаминыг хэрэглэ

-Долоо хоногт нэг өдөр махан хоолноос татгалз

Хэрэгжүүлвэл зохих хэвшил

-Дасгал хөдөлгөөн хийх (хэт ачаалал бүхий дасгалыг огцом хийхгүй байх)

-Бүлээн шүршүүрт ор (хүйтэн ус эсийг цочоон сэргээдэг тул энэ нь хавар тохиромжгүй)

Өглөөний йог бол эрч хүчтэй дасгалын багц юм.

-Тогтмол цагт унтаж амрах (орой эрт унтаж, өглөө эртлэн босох)

-Бясалгал, иогоор хичээллэ

-Өглөө босоод аяга бүлээн ус уу

-Тод өнгийн хувцас, эдлэл хэрэглэ

Гэхдээ ядаргааны ноцтой шинж тэмдэг илэрвэл хаврын ядаргаа хэмээн тайвшралгүй эмчид хандахыг зөвлөж байна.

Д.Баттогтох