Categories
мэдээ цаг-үе

ОХУ-аас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилж байна || DNN.mn

ОХУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүний эргэлт хэвийн үргэлжилж байгаа эсэх талаар Гаалийн ерөнхий газрын /ГЕГ/ холбогдох эх сурвалжаас тодрууллаа.

-Манай улсад орж ирдэг импортын бараа бүтээгдэхүүний эргэлт хэвийн явагдаж байна уу. Тухайлбал, ОХУ-аас оруулж ирдэг өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт ямар байгаа бол?

-Одоогоор ОХУ-аас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилж байна. Ямар нэгэн байдлаар импорт саатсан зүйл байхгүй.

Бид ОХУ-аас өндөг, өтгөрүүлсэн сүү, цагаан будаа, улаан буудайн гурил, тахианы мах, хүнсний ногоо жимс, ургамлын тос, элсэн чихэр гэм мэтчилэн бүтээгдэхүүнийг түлхүү импортолдог.

-Бараа бүтээгдэхүүн оруулж ирж буй боомтуудын хөдөлгөөнийг тодруулбал?

-Хилийн хөдөлгөөний мэдээллийг харвал, Гашуунсухайт, Ховдын Булган, Цагаан нуур, Боршоо, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг боомтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *