Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 5, Санчир гариг. Билгийн тооллын 3, дэлгэрүүлэгч одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7:26 цагт мандан, 18:42 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 22 цаг 38 минутад эхэлнэ. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *