Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаан луу өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 4, Сугар гариг. Билгийн тооллын 2, Могойг хүлэгч одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7:28 цагт мандан, 18:40 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *