Categories
мэдээ нийгэм

“Харилцан хүндэтгэе” үндэсний аяныг эхлүүлжээ

Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг гуравдугаар сарын нэгний өдрөөс дөрөвдүгээр сарын нэгний өдрийг дуусталх хүртэл нэг сарын хугацаатайгаар зохион байгуулахаар болжээ.

Энэхүү аяны зорилго нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, терийн байгууллагуудад хүргэх, ухуулга нелееллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна. Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг Хайраа хайрлая, Хандлагаа өөрчлөе, Хамтдаа үлгэрлье уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй бий. Хохирогчид нь еерийгее хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог ч, эрэгтэйчүүд мөн хохирогч байх нь нэлээдгүй бий. Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой аж.

    Тус аяны тухай хэвлэлийн бага хурлын үеэр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Швейцарын хөгжлийн агенлагийн дарга Др.Стефани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч, Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Оюунаа нар үг хэлж, уриалга гаргасан байна.

    Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр

    “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд Жендэрийн Үндэсний хороо жил бүр нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлдэг. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эерэг дүрүүдийг бий болгох жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох чиглэлд, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг таслах чиглэлд сүүлийн 4-5 жил дараалан төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Энэ ажилд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэг хамгийн чухал байсныг онцлож хэлмээр байна. Мөн НҮБ-ын Хүн амын сан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан энэ 10 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж байгаа Та бүхэнд талархалаа илэрхийлье. Энэ бүх нөлөөллийн үйл ажиллагааг төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд үргэлж дэмжиж ажилладагт мөн талархаж байгаагаа илэрхийлье. Энэ жилийн хувьд бидний ярьж заншсанаар мартын 8-ний өдрийг монгол цэргийн өдөртэй хослуулан “Харилцан хүндэтгэе” аяныг энэ 3 сарын турш өрнүүлэх гэж байна. Энэ хүрээнд яг одоо цаг үед нийгэмд үнэхээр анхаарах шаардлагатай байгаа тодорхой асуудлуудыг хөндөж, мөн хийгдсэн байгаа судалгаанд үндэслэн хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх гэж байна. Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе гэсэн уриалга доор зохион байгуулах гэж байгаа энэ аянд нэгдэж, жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтаас ангижрах нийгмийн сэтгэлгээг бий болгоход хувь хүн, иргэн бүрийг уриалж байна. Үүнд та бүхний хамтын ажиллагаа, оролцоо маш чухал юм.

    Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри

    Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал нь дэлхий дахинд, Швейцарт, Монголд улсад ч нэн тэргүүнд тавигдаж байгаа асуудал. Энэ асуудал нь олон жилийн туршид хөгжлийн хамтын ажиллагааны хувьд чухал байсан хэрнээ, харамсалтай нь, Швейцар орны хувьд ч, өнөө хүртэл тулгамдсан асуудал хэвээрээ л байна.

    Энэ жилийн аян нь Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Монгол Цэргийн өдөр буюу албан бусаар хэлж заншсанаар Эрчүүдийн баяртай хослуулж олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаараа өвөрмөц юм. Монгол Улсын иргэд та бүхэндээ баяр хүргэмээр байна, учир нь манай Швейцар улсад Эрчүүдэд зориулсан тусгай баяр, тэмдэглэлт өдөр одоог хүртэл байдаггүй. Жендэрийн тэгш бус байдал нь тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулахад хамгийн том сад тотгор мөн гэдэгт би итгэлтэй байна. Иймээс, эрэгтэйчүүд эмэгтэйчүүд өөрсдийн нөөц бололцоо, эрдэм ухаанаа тэгш эрхтэйгээр гэрэл гэгээтэй ирээдүйд нэмэрлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Швейцар улсаас дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Үүний төлөө бүгд хамтарч ажиллая! Эрэгтэй эмэгтэйчүүд мөрөөдлөө биелүүлэх тэгш эрх, боломжоор хангагдсан байх ёстой. Дэлхийн бусад орны мэдээлэл баримтаас харахад Бэлгийн болон ЖСХ –ийн хохирогч нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байна. Хүчирхийлэлд өртөх нь тэдний бие мах бодь, сэтгэл зүйн асар их гамшигт үр дагавартай байдаг. Монгол Улс нь ЖСХ, ГБХ тэмцэх үндэсний чадавх, тогтолцоог бэхжүүлэх тал дээр олон талт арга хэмжээ аван ажиллаж байна. Үүнд ШХА нь НҮБ ын ХАС-тай хамтран ЗГ, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллаж бйана. Тодорхойлбол, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хохирогчдыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мөн нэн тэргүүнд хөвгүүд болон эрэгтэйчүүдтэй илүү тулж ажиллахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. ЖСХ Тэмцэх төслийн хүрээнд бид хамтаар олон том үр дүнд хүрсэн хэдий ч энэ чиглэлээрх ажил дуусах болоогүй л байна. Иймээс бид дуу хоолой, хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй байна. Тэмдэглэлт өдрүүд болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол Цэргийн өдрийг нэгтгэсэн онцлог бүхий 2022 оны аяныг зохион байгуулах энэхүү санаачлагыг гарган хэрэгжүүлж буй Жендэрийн Үндэсний хороонд ШХА-ийн зүгээс баяр хүргэе!

    Жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн охид, эмэгтэйчүүд бус хөвгүүд, эрэгтэйчүүдэд ч хамааралтай. Мөн нийгэм дэх үүрэг оролцоо, эрх мэдлийн харьцаа, зан үйл хандлагыг тодорхойлох чиг хадлагын суурь нь хүүхэд насанд тавигдаж байдаг шүү дээ. Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих нь шударга, ногоон, хөгжингүй, хэний ч орхихгүй, тэгш оролцооог хангасан нийгмийг цогцлооход онцгой хувь нэмэртэй. Үүнд юу чухал вэ гэвэл, бүхий л нийгэм, тогтолцоонд, охид, хөвгүүд, эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлын төлөө сэтгэлгээ, зан үйл, хандлага болон үйлдлийг өөрчлөх нь чухал шүү. Үүний тулд бие биенээсээ суралцъя, гэрэлт ирээдүйн төлөө бүгд хамтарч ажиллая. Ингээд, зохион байгуулагч нар болон түнш байгууллагууддаа энэхүү аяны арга хэмжээнүүд болон бусад бүхий үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

    Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулна. Үүнд:

    • “Хүндлэл дүүрэн гэр бүл” танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэнэ. (МҮОНТ-ээр 2022.03.08, 2022.03.18-ны өдрүүдэд хүлээн авч үзэх боломжтой)
    • “Эрэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй тодорхой асуудал” телевизийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. (Ийгл телевизээр 2022.03.17-ны өдөр хүлээн авч үзэх боломжтой.
    • “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо-Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр төлөвлөлт” сэдвээр подкастыг хүргэнэ. Дэлхийн Монголчууд MGL радио (2022.03.05-ны 17:30 цагт)
    • “Эрэгтэйчүүдийн нийгэмд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудын тухай” подкастыг хүргэнэ. Ийгл Радио 91.1-Eagle.mn, Uyanga’s (2022.03.17-17:30)
    • “Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй тодорхой асуудлаар” үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлгийг өрнүүлнэ. 2022.03.04 өдөр 10:00-13:00 цагт
    • Join Zoom Meeting https://unfpa.zoom.us/j/83090555471 хаягаар нэвтрэн орох боломжтой.
    • Эерэг зан үйл, хандлагыг түгээх, уриалах агуулгатай 4 төрлийн цахим постер, 2 төрлийн ТВ шторк, өсвөр насныханд зориулсан жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, эцэг, эхчүүдэд зөв байхыг уриалсан комик дүр төрх бүхий постеруудыг бэлтгэн, хүргэнэ.
    • ЖҮХ-ны Салбар зөвлөл, Салбар хороодыг аянд уриалж, аяныг хамтдаа өргөн хүрээнд үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, чиглэл хүргүүлж, арга зүйгээр ханган ажиллана.

    Хэвлэлийн хуралд Төрийн байгууллагууд, Яамд, Олон улсын донор байгууллагууд, Хүний эрхийн болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, ЦЕГ, цагдаагийн байгууллагууд, орон нутгийн болон үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагуудын 99 хүн оролцсон байна. Аяны талаарх мэдээллийг www.ncge.gov.mn цахим хуудас болон ЖҮХАА-ны Хэвлэл мэдээллийн баг 70071117 дугаараар холбогдон авах боломжтой аж.

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *