Categories
гадаад мэдээ

Оросын цэргийн цуваа Киев хотыг чиглэн явааг хиймэл дагуулын компани мэдээлжээ || Dnn.mn

АНУ-ын хиймэл дагуулын Maxar Technologies компани Украины нийслэл Киев хотын зүгт Оросын цэрэг, зэвсгийн нүсэр цуваа чиглэж байгааг мэдээлжээ.

Тус компаниас тараасан хиймэл дагуулын зураг дээр 60 км орчим урт үргэлжилсэн цуваа Киев хотоос хойд зүгт орших Иванков тосгоны ойролцоо явааг харуулсан байна.

Мөн Украины хойд хилийн ойролцоо Беларусийн нутаг дэвсгэрт нисдэг тэрэг, явган цэргийн томоохон хүч бөөгнөрөөд байгааг хиймэл дагуулаас авсан шинэ зураг харуулжээ.

Эдгээрээс харвал Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хотыг эзлэх шийдвэрлэх довтолгоонд бэлдэж байж болзошгүй байна.

Эх сурвалж: BB

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *