Categories
гадаад мэдээ нийгэм

Украинд байсан гурван монгол иргэн Польшийн хил давжээ || DNN.mn

ПОЛЬШ УЛС | Польш улсын тухай |Польшын мэдээ мэдээлэл

ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд хэлэхдээ “Украины Харьков хотод 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байна. Киев хотод 12 оюутан, дөрвөн байнга оршин суудаг иргэн. Киров хотод хоёр оюутан байна.

Харьков хотод байгаа оюутнуудын хувьд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хоргодох байранд байсан. Зарим оюутан тэр байрнаасаа гараад оюутны болон бусад байранд очсон мэдээлэл өгч байна. Тус хотод байдал харьцангуй хэвийн болж байгаа гэсэн мэдээ байна.

Бусад хотуудад байгаа оюутнууд байрандаа байгаа. Оршин сууж байгаа иргэд өөр өөрсдийнхөө гэрт байгаа мэдээлэл байна.

Нэг оюутан, Украин хотод түр оршин сууж байсан гурван иргэний хамт өнөөдөр өглөө 11 цагийн үед Польш улс руу нэвтэрч орсон байна. Польш улс дайтаж байгаа улсаас 15 хоногийн хугацаатай ямар нэг виз шаардахгүй оруулна гэж албан ёсоор мэдэгдсэн. Манай элчин сайдын яамнаас иргэдээ тосч аваад Монгол руу буцах ажлыг зохион байгуулна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *