Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 497 шинэ тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинэ тохиолдлуудын
- 257 нь Улаанбаатар хотод
- 240 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3,238 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 894
- хүндэвтэр 2,039
- хүнд 260
- нэн хүнд 45 хүн байна.
Түүнчлэн 11,310 хүн гэрийн ажиглалтад байгаа аж. Харамсалтай нь сүүлийн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар хоёр иргэн нас баржээ.