Categories
мэдээ нийгэм

​Майдрын сурын харваа зохион байгууллаа

Баян-Өлгий аймагт аймгийн Бурхан шашинтны төв Раашгэмпэллэн хийдээс түүхэн уламжлалт Майдрын сурын харвааг өнгөрөгч өдөр амжилттай зохион байгуулжээ.

Майдрын сурын харвааны гол агуулга нь тухайн гарч буй жилд тохиох элдэв муу бүхнийг эрээн цоохор нумын эвээшлтээр хумхын тоос лугаа адил хөөн зайлуулдаг хэмээх итгэл үнэмшилтэй холбоотой тул уг харваанд хүндэтгэл үзүүлж, нумаа эвшээлгэх нь эр хүний хийморь цогийг ивээх бэлгэдэл учраас ихээхэн ач холбогдол өгдөг байна.

Энэ удаагийн Майдрын сурын харвааны ахмад харвчаадын эхний гурван байрыг Баян-Өлгий аймгийн Хөгжлийн төлөө сангийн Удирдах зөвлөлийн дарга Палдайн Нямхүү, удаах байруудыг Раашгэмпэллэн хийдйн тэргүүн Г.Батхүү дааж явуулсан бол залуу харваачдын бай шагналыг Зэвсэгт хүчний 340 ангийн харваачдын төлөөлөл ивээн тэтгэв.

Хийдийн тэргүүн Г.Батхүү “Сүүлийн жилүүдэд тус аймгйн Монголчуудын шашин соёлдоо хандах хандлагад ихээхэн дэвшил гарч, тэр хэрээр уламжлалт шашин соёл эрчмтэй хөгжиж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *