Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр ирэх сарын 15-нд эхэлнэ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр III/15-нд эхэлнэ

416 км урттай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр гуравдугаар сарын 15-нд эхэлнэ гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал мэдээллээ.

Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагаа ирэх долоодугаар сарын 15-нд багтаж эхлэхээр байгаа ажээ.

Энэ онд төмөр замууд ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” компани 3.3 сая тонн нүүрс төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөж байна.

Төмөр замууд ашиглалтад орсноор эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхээс гадна тээврийн зардал буурах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талтайг салбарынхан онцолж байна.

Оны эхний сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 39 хувиар буурч, гадаад худалдаа алдагдалтай гарсан юм. Монгол Улс тээвэр логистикийн дэд бүтцээ шийдэж чадаагүйн улмаас БНХАУ хилийн хязгаарлалт тогтооход экспорт эрс буураад байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гарахаар байгаа аж.

Үүнээс гадна Гашуунсухайт боомтод бараа ачиж буулгах талбай байгуулах төслийн ТЭЗҮ-ийг оны эхний улиралд багтаан дуусгахыг Зам, Тээврийн сайд Л.Халтар үүрэг болгосон юм.

Энэ онд төмөр замууд ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” компани 3.3 сая тонн нүүрс төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *