Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн ЗДТГ-ын даргаар Г.Мягмарсүрэн томилогдлоо

Өнөөдөр /2022.02.16/ Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн гавьяаныхаа амралтыг авч, үүрэгт ажлаа Г.Мягмарсүрэнд хүлээлгэн өглөө.

Л.Лхамсүрэн нь төрийн албанд 30 гаруй жил ажилласнаас сүүлийн 22 жил удирдах албан тушаал хашсан байна.

Г.Мягмарсүрэн нь төрийн захиргааны менежер, философи, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Төрийн албанд 12 жил ажилласнаас ахлах түшмэлийн албан тушаал буюу аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар сүүлийн 9 жил ажиллаж байгаад ийнхүү өнөөдөр /2022-02-16/ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдлоо.

Тэрээр төрийн бодлого шийдвэр, хуулийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч монгол төрд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *