Categories
мэдээ нийгэм

Үзэг, дэвтрийн хавтас тасарч, бэлтгэлийн хувцас эрэлттэй байна

GOLDEN PEN & УБ ПРИНТ

Маргааш буюу хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллага танхимын хэлбэрээр хичээллэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж, зах, бөөний худалдааны төвүүдэд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг базаах эцэг, эхчүүдийн дугаарлалт ихэсчээ.

Мөн БНХАУ-ын хил дээрх ачаа бараа татан авалтын үйл явц хэвийн бус үргэлжилж буй тул зарим төрлийн хичээлийн хэрэгсэл лангуун дээр тасарсан байна. Тодруулбал, Zero, Pilot брэндийн үзэг болон дэвтрийн гялгар хавтас тасарсан талаар эцэг эхчүүд, худалдагчид мэдээлж байна.

“Оргил” худалдааны төвийн худалдагчдын хувьд “Яг есдүгээр сарын 1 шиг ачаалалтай байна. Зарим нэр төрлийн бараа дууссан, тасарсан. Өнгийн харандаа болон цавуу ихээр худалдан авч байна” гэлээ. Өнөөдөр барааны дэлгүүр, үсний салонууд хичээлийн бэлтгэл базаах аав, ээжүүдийн хөлд дарагдаж байна. Бэлэн хувцасны дэлгүүрүүдэд сурагчдын биеийн тамирын хослол, шорт эрэлт хэрэгцээ ихтэй байна. Дүрэмт хувцасны цамц, бэлтгэлийн хувцас нь өмсөөгүй байхад нь багадчихлаа, дахин авахаас гэсэн аав, ээжүүд цөөнгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *