Categories
мэдээ нийгэм

ДЭМБ цар тахлын “хурц үе” дуусах хугацааны талаар таамаг дэвшүүлжээ

ДЭМБ ЭНЭТХЭГТ ГАРГАН АВСАН “COVISHIELD” ВАКЦИНЫ ХУУРАМЧ ТУНГУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Баасан гарагт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болсон хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн цар тахлын “хурц үе” хэзээ өндөрлөх талаар өөрийн таамгийг дэвшүүлжээ.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулалтад хамруулах нь нэн тэргүүний зорилт болоод байгааг энэ үеэр мэдэгдсэн байна.

Хэрвээ ингэж чадвал энэ онд багтаан коронавирусийн цар тахлын “хурц үе”-ийг өндөрлүүлэх боломжтойг тэр хэлжээ. Тухайлбал дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулж чадвал цар тахлын оргил шат энэ оны дундуур буюу зургаа, долдугаар саруудын үед өндөрлөх боломжтой гэнэ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 10 тэрбум гаруй тун вакциныг улс орнууд хүн амынхаа дархлаажуулалтад ашигласныг Гебрейесус мэдээлжээ.

Гэхдээ вакцины тэгш хүртээмж харилцан адилгүй байгааг тэр анхааруулсан байна. Тухайлбал дэлхийн нийт хүн амын талаас илүү хэсэг нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан боловч Африк тивийн хүн амын 84 хувь ганц ч тунд хамрагдаагүй байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын Африк тивийг хариуцсан салбараас 70 хувийн зорилтод хүрэхийн тулд вакцинжуулалтын хурдаа өнөөдрийнхөөс 6 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *