Categories
мэдээ нийгэм

Олимп зохион байгуулахад хэдийг зарцуулдаг вэ

Сочи-2014 олимпын дээд үзүүлэлтийг одоогоор хэн ч эвдэж чадаагүй явна. Олимпын тоглолт зохион байгуулах нь ихээхэн зардалтай ч тэр бүр зарлагаа нөхөгддөггүй. VisualCapitalist сүлжээ 1998-2020 оны олимпуудыг явуулахад хичнээн хөрөнгө гаргасныг үнэлжээ.

Хамгийн бага төсөвтэй Солт-Лейк-Ситийн (АНУ) өвлийн олимпын төсөв 2.9 тэрбум доллар байсан бол Турин-2006 (Итали) өвлийн олимпын бэлтгэлд 5.3 тэрбум доллар зарцуулжээ. 2000 оны Сиднейн зуны олимп 8.1 тэрбум, Ванкувер-2010 өвлийн олимп 8,9 тэрбум доллараар тус тус явагджээ.

Олимпын хамгийн өндөр зарлага Оросынх бөгөөд Сочи-2014 тоглолт 59 тэрбум доллараар бүтжээ. Арга ч үгүй байх Сочи хотыг бараг тэр чигт нь шинээр босгосон юм чинь. Сочийн зарлагын 85 хувь нь дэд бүтцийг босгоход зарцуулагджээ. Бээжин-2008 зуны олимп үүнээс арай хямд 52.7 тэрбум, Токио-2020 олимп 35 тэрбум, Пенчан-2018 өвлийн олимп 15,4 тэрбум доллараар бүтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *