Соёл урлагийн их сургуулийн, Радио, телевиз, медиа урлагийн сургуулиас кино шүүмжийн уралдаан зарлалаа. Монголын кино урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, киноны шүүмж судлалыг төлөвшүүлэх, шинэ залуу судлаач шүүмжлэгчийг дэмжих зорилгоор энэхүү уралдааныг зарласан байна. 2015 оноос хойш бүтээсэн дараах кинонуудаас сонгож, шүүмж бичих юм.
- “Содура” найруулагч Б.Жаргалсайхан /2015/
- “Цагаан хадаг” найруулагч Б.Сэнгэдорж /2016/
- “Ээж” найруулагч Б.Эрдэнэчимэг /2016/
- “Чингисийн хүүхдүүд” найруулагч Д.Золбаяр /2017/
- “Солиот эх” найруулагч Б.Одончимэг /2017/
- “Од ба гэгээ” найруулагч Л.Бат-Амгалан /2017/
- “Хийморь” найруулагч Г.Эрдэнэбилэг /2019/
- “Хэвтрийн хүн” найруулагч С.Бямбаа /2019/
- “Гэргий” найруулагч Ж.Сэнгэдорж /2020/
- “Хөхөө” найруулагч Ж.Жамъянсүрэн /2020/
Шүүмжид шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой судалгаанд үндэслэсэн байх, эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичсэн байх шаардлага тавьж буй. Бүтээлийг энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэл хүлээн авах юм.