Хоёрдугаар сарын наймны үдэш чөлөөт стилийн спринтийн төрөлд Шведийн тамирчид тэргүүлснээр Швед улс медалийн чансаагаар тэргүүлж эхэллээ.
Тодруулбал, чөлөөт стилийн спринтэд Шведийн гурван цаначин өнгөлж яваад, хоёр нь түрүүлж барианд орсон юм. Шведийн шигшээ багийн цаначин Йонна Сундлинг алтан медаль хүртсэн бол мөн л энэ багийн тамирчин Майя Дальквист мөнгөн медаль хүртсэн.
Ийнхүү Йонна Сундлинг Шведийн шигшээ багт дахин нэг алтан медаль авчирснаар энэ улсын шигшээ баг дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл гээд нийт зургаан медальтайгаар чансаанд тэргүүлж байна.
Үүний араас медалийн чансаагаараа Нидерланд улс жагсжээ. Энэ улсын шигшээ баг Бээжин -2022 олимпоос гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Гуравдугаар байранд гурван алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Хятадын шигшээ баг, дөрөвдүгээрт гурван алт, дөрвөн хүрэл медальтай Норвеги улс бичигджээ. Харин хамгийн их медаль хүртсэн Оросын баг медалийн чансаагаар тавдугаарт орсон байна. Оросын Олимпын хорооны шигшээ баг хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл гээд нийт есөн медаль хүртжээ.