24 дэх удаагийн Өвлийн олимп БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн. Өвлийн олимпын хүрээнд хоёрдугаар сарын 8-ны мягмар гарагт болох спортын үйл явдлуудын хуваарийг хүргэе.
Уулын цана
- 16:30 цаг. Эрэгтэйчүүдийн Super-G төрлийн медалийн эзэд тодорно.
Биатлон
- 11:00 цаг. Эрэгтэйчүүдийн 20 км-ын ганцаарчилсан төрлийн медалийн эзэд тодорно.
Гүйлтийн цана
- 16:00 цаг. Эмэгтэйчүүдийн спринт төрөл /А.Энхтуул уралдана/
- 16:50 цаг. Эрэгтэйчүүдийн спринт төрөл /Б.Ачбадрах уралдана/
- 19:47 цаг. Эмэгтэйчүүдийн спринт төрлийн медалийн эзэд тодорно.
- 20:00 цаг. Эрэгтэйчүүдийн спринт төрлийн медалийн эзэд тодорно.
Кёрлинг
- 14:05 цаг. Холимог багийн хүрэл медалийн төлөөх тоглолт. Швед – Их Британи
- 20:05 цаг. Холимог багийн алтан медалийн төлөөх тоглолт. Итали – Норвеги
Уран гулгалт
- 09:15 цаг. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл. Short Program
Цанын фристайл төрөл
- 10:00 цаг. Эмэгтэйчүүдийн Freeski Big Air төрөл. Медалийн эзэд тодорно
Хоккей
- 12:10 цаг. Эмэгтэй А хэсэг. АНУ – Канад
- 16:40 цаг. Эмэгтэй B хэсэг. Япон – Чех
- 21:10 цаг. Эмэгтэй B хэсэг. Швед – Дани
- 21:10 цаг. Эмэгтэй А хэсэг. Финланд – Оросын олимпын хорооны баг
Чарга
- 19:50 цаг. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медалийн эзэд тодорно.
Сноуборд
- 10:40 цаг. Эмэгтэйчүүдийн Parallel Giant Slalom төрлийн медалийн эзэд тодорно.
- 11:07 цаг. Эрэгтэйчүүдийн Parallel Giant Slalom төрлийн медалийн эзэд тодорно.
Тэшүүр
- 18:30 цаг. Эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдааны медалийн эзэд тодорно