24 дэх удаагийн Өвлийн олимп БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн. Өвлийн олимпын хүрээнд хоёрдугаар сарын 7-ны даваа гарагт болох спортын үйл явдлуудын хуваарийг хүргэе.
Уулын цана
- 12:00 цаг. Эрэгтэйчүүдийн Downhill төрлийн медалийн эзэд тодорно.
- 14:30 цаг. Эмэгтэйчүүдийн Giant Slalom төрлийн медалийн эзэд тодорно.
Биатлон
- 17:00 цаг. Эмэгтэйчүүдийн 15 км-ын ганцаарчилсан төрөл. Медалийн эзэд тодорно.
Кёрлинг
- 09:05 цаг. Холимог багийн төрөл эхэлсэн. /TV5 телевиз/
- 20:05 цаг. Холимог багийн хагас шигшээ тоглолт /TV5 телевиз/
Уран гулгалт
- 09:15 цаг. Багийн төрөл
- 10:30 цаг. Чөлөөт бүжиг
- 11:35 цаг. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрийн төрөлд медалийн эзэд тодорно.
Цанын фристайл төрөл
- 09:30 цаг. Эмэгтэйчүүдийн Freeski Big Air төрлийн урьдчилсан шат.
- 13:30 цаг. Эрэгтэйчүүдийн Freeski Big Air төрлийн урьдчилсан шат.
Хоккей
- 12:10 цаг. Эмэгтэй А хэсэг. Оросын олимпын баг – Канад
- 16:40 цаг. Эмэгтэй B хэсэг. Дани – Чех
- 21:10 цаг. Эмэгтэй B хэсэг. Хятад – Швед
- 21:10 цаг. Эмэгтэй А хэсэг. Швейцар – Финланд
Чарга
- 19:50 цаг. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл
Шорт Трек
- 19:30 цаг. Эмэгтэйчүүдийн 500 метрийн хасагдах шат.
- 19:44 цаг. Эрэгтэйчүүдийн 1000 метрийн хасагдах шат.
- 20:13 цаг. Эмэгтэйчүүдийн 500 метрийн хагас шигшээ.
- 20:20 цаг. Эрэгтэйчүүдийн 1000 метрийн хагас шигшээ.
- 20:41 цаг. Эмэгтэйчүүдийн 500 метрийн шигшээ. 20:46 цагаас медалийн эзэд тодорно.
- 20:52 цаг. Эрэгтэйчүүдийн 1000 метрийн шигшээ. 20:58 цагаас медалийн эзэд тодорно.
Трамплин
- 18:30 цаг. Холимог багийн төрөл. 20:51 цагаас медалийн эзэд тодорно.
Сноуборд
- 12:00 цаг. Эрэгтэйчүүдийн Slopestyle төрөл. 12:54 цагаас медалийн эзэд тодорно.
Тэшүүр
- 16:30 цаг. Эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаан. Медалийн эзэд тодорно.
Өвлийн олимпыг манай улсын хоёр тамирчин зорьсон.