Categories
мэдээ нийгэм

19 хүн хөлдөж нас барсан нь Турк, Грек хооронд дипломат маргаан үүсгэв

19 хүн хөлдөж нас барсан нь Турк, Грек хооронд дипломат маргаан үүсгэв

Гректэй хиллэдэг Туркийн нэгэн жижиг хотод хөлдөж амиа алдсан хүний тоо 19-д хүрсэн тухай албаныхан Пүрэв гаригт мэдээлэв. Тухайн бүс нутагт хүчтэй цасан шуурга шуурч байгаа аж.

Туркийн Эдирне хотын захирагчийн албанаас гаргасан мэдэгдэлд, цогцос олдсон бүс нутагт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж буй юм байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу Лхагва гаригт22 цагаач амиа алдсан” гэж мэдэгджээ. Цагаачид хаанаас ирсэн, яагаад хүйтэнд дулаан байргүй гацсан нь тодорхой бус байгаа ч Грек, Турк улс эмгэнэлт явдалд бие биенээ буруутгаж байна.

Сойлу “Грекийн хилийн албаныхан амиа алдсан бүлэг хүмүүсийг хилээс буцааж, гутал, хувцсыг нь тайлсан” гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр шаварт унасан, хагас нүцгэн, дор хаяж найман хүний цогцос бүхий ямар ч фокусгүй зургуудыг нийтэлсэн байна.

Грекийн Цагаачлалын яамны сайд Нотис Митарачигийн хувьд Сойлугийн үйлдлийг үгүйсгэжээ.Тэрбээр “Туркийн хил дээр хүмүүс нас барсан эмгэнэлтэй хэрэг гарлаа” гэж мэдэгдэлдээ дурьдсан ч “Энэ хэргийн цаад үнэн нь Туркийн гаргасан худал суртал ухуулгатай огтхон ч адилгүй” гэжээ. Митарачи “Ннас барсан хүмүүс хэзээ ч Грекийн хил дээр ирж чадаагүй” гэж хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *