Австралийн Төв банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.1 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Харин бонд худалдан авах хөтөлбөрөө үе шаттайгаар бууруулж, хоёрдугаар сарын 10-нд бүрэн эцэслэхээ мэдэгдсэн байна.
COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдварын тархалт эрчимжиж байгаа ч Австрали улсын эдийн засагт хүнд тусахгүй гэж Австралийн Төв банкны тэргүүн онцоллоо. Энэ хүрээнд Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 4.25 хувиар тэлэх төлөвтэй гэж өмнөх тооцооллоо шинэчилсэн байна.