Categories
гадаад мэдээ

Францын компани цэнхэр өнгөтэй шар айраг гарган авчээ

Францын гар аргаар шар айраг үйлдвэрлэгч “Hoppy Urban Brew” компани далайн ургамал ашиглан цэнхэр өнгийн шар айраг гарган авсан талаар “Рёйтерз” агентлаг мэдээллээ.

Спирулина гэх далайн замаг нь байгалийн фикоцианиныг агуулдаг тул хөх өнгөтэй байдаг гэдгийг эх сурвалж онцлов. Фикоцианин бол шар айргийг исгэх явцад нэмэлтээр хэрэглэдэг бодис юм.

“Hoppy Urban Brew” компани далайн ургамал үйлдвэрлэдэг “Etika Spirulina” компанитай хамтран ийнхүү цэнхэр өнгийн шар айраг үйлдвэрлэж эхэлсэн ба түүнийгээ “Line” хэмээн нэрийджээ.

Шар айрагны үйлдвэр бүтээгдэхүүнээ бусдаас содон байлгахын
тулд цэнхэр өнгийг сонгосон аж. Компанийн зарим нэг ажилчдын ярьснаар,
компанийн стратеги төлөвлөгөө амжилттай болсон гэлээ.

Тус компанийн ажилтан Себастьян Вербеке “Рёйтерз” агентлагт хэлэхдээ, “Цэнхэр өнгийн шар айраг бол олны сонирхол татаж, сониуч байдлыг нь өдөөх болно” гэсэн юм. Цэнхэр өнгөтэй шар айрагны амт нь зөрөг цэцэг амтагдсан, зөөлөн, жимсний амттай аж.

“Hoppy Urban Brew” компанийн спирулина нийлүүлдэг фермийн өөр нэг эх сурвалж мэдээлэхдээ, өнгөрсөн оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд 1500 лонх цэнхэр шар айраг борлуулсан хэмээн “Рёйтерз” агентлаг мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *