Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Ерөнхий сайд БНХАУ-ыг зорино

БНХАУ Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.02.02/ БНХАУ-ыг зорино. Тэрбээр айлдчлал хийхийн хажуугаар бээжингийн өвлийн олимпыг үзэж сонирхох юм.

Тэрбээр он солигдохын өмнөхөн болсон УИХ-ын чуулган дээр “Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпийг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн” гэж мэдэгдсэн.

Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазараас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын 16 хүн багтсан байна.

цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд 15-20 хүнийг багтаахыг БНХАУ-ын талаас хүссэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *