Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын дараа халдвар нэмэгдэх эрсдэлтэй

Цагаан сарын дараа халдвар нэмэгдэх эрсдэлтэй

Цар тахлын шинэ хувилбарын дэгдэлт нэмэгдэж, халдварын дараагийн давалгаа эхэлсэн гэж иргэд ойлгож болно. Өнгөрсөн долоо хоногт ПСР шинжилгээгээр баталгаажсан тохиолдлын тоо 3000 давж байсан. Мөн хөнгөн болон бүртгэгдээгүй өвдсөн иргэдийн тоо 20 мянган хүрсэн байх магадлалтай талаар О.Батбаяр Эрүүл мэндийн сайдын зөвлөх хэллээ.

Тэрбээр, өмнөх Дельта хувилбарт өдрийн нас баралт 10-15 байсан бол Омикрон хувилбарын үед 1-2 байгаа нь нас баралт 10 дахин бага буй. Хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт 12 доош насны хүүхдүүд орж байгаа. Үүн дотроо хоол тэжээлийн дутагдалтай болон суурь өвчтэй хүүхдүүд болно өндөр настанууд хамгийн өндөр байгааг санууллаа.

ЭМЯ-ны зүгээс улсын хэмжээнд 11000 орчим ор дэлгэсэн. Үүнээс нийслэлд 7000 бий. Орны ачаалал одоогоор буурч байгаа. Одоогоор 1000 орчим ор сул байна. Гэхдээ цагаас сарын дараагаас орны ачаалал нэмэгдэх эрсдэлтэй. Иймд иргэдийн гэртээ баяраа тэмдэглэхийг уриалж байгаа.

Олон улсын судалгаагаар гэртээ 12 доош насны хүүхэдтэй айлууд, хүүхэдгүй айлуудаас илүү их өвчлөлд өртөж байгааг гаргасан. Энэ нь хүүхдээр дамжин гэрийн бусад хүнд халдвар тараах эсрсдэл байна гэсэн үг. Халдварын үед 17-оос доош насны хүүхдийн өвчлөл нийт халдварын 20-22 хувийг эзэлж байна. Тархалт нь хамгийн хурдан гэгдэх Омикрон хувилбарыг таваас доош насны хүүхэд тусвал хурдан хүндэрч хатгай болох эрсдэлтэй байгаа юм. Гэвч олон улсад 12-оос доош насны хүүхдэд вакцин хийхгүй гэдгээ мэдэгдсэн.

Нийт халдвар авагчдын дийлэнх нь нэмэлт 2-р тундаа хамрагдсан, 3-р тундаа хамрагдаагүй хүмүүс байна. Эмнэлгийн ачааллыг тухайн иргэд дүүргэж байгаа. Сэхээний тасагт нэмэлт тунд хамрагдаагүй иргэд хэвтэн эмчлүүлж байна. Цаашлаад давтан халдвар авагчдын тоо нэмэгдэж байгаа ба 75 хувь нь өвдөөд эдгэсэн болон бүүстэр буюу нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд зонхилж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *